Нүдрүү минь хар сэтгэлийн толийг чинь би харъя...
Нүүрлүү минь эгцэл бодлын царааг чинь би дүгнэе...
Гараас минь хөтөл хаашаа дагуулахыг чинь анзааръя...
Гаднаас чинь чамайг өөрөөрөө нэг дүгнэе...
Авч ирсэн дарсаа сөгнө би хүртъе...
Амжиж хацар дээр минь зоригтой үнс би бахдая...
Харина үүнээс бүү хэтэр... хамаагүй зан гаргаж бүү маасгана...
Ханилах эр халамжлах хүн минь мөн үү?... гэж харин би сонжсон юм бүү гомдоорой...
Алдах эрхгүй энэ л насандаа... амьдрал зөгнөсөн гэрэлт бололдоо...
Айж хулчийгаад явсангүй ээ...аагархаж омгорхож буцсангүй ээ...
Миний байгаа газраас бороошоод урьвал ирээрэй...
Чиний байгаа зүгт солонго татвал би очно оо...