04.13

”Pierrot le Fou” Каннын кино наадмын албан ёсны зурагт хуудаст гарлаа


 Тун удахгүй зохион байгуулагдах гэж байгаа Каннын кино наадмын албан ёсны зурагт хуудас цахим ертөнцөд нийтлэгдлээ. Кино наадмын зохион байгуулагчид энэ удаад найруулагч Жан-Люк Годарын "Pierrot le Fou" (Мунхаг Пьеро) гэх киноны хэсгийг зурагт хуудас болгохоор сонгожээ.

Энэхүү кино нь 1965 онд дэлгэцнээ гарч байсан бөгөөд Францын кино урлагийн "шинэ давалгаа" хөдөлгөөний сонгодог бүтээлд тооцогддог юм. Киноны үйл явдалд Фердинанд (Жан-Поль Бельмондо тоглосон) гэх хүний тухай өгүүлдэг. Каннын 71 дэх удаагийн кино наадам 2018 оны тавдугаар сарын 8-19-ний хооронд зохион байгуулагдана. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг жүжигчин Кейт Бланшетт тэргүүлэх бол кино наадмыг Пенелопа Крус ба Хавьер Бардем нарын тоглосон "Everybody Knows" нэртэй кино нээх болно.