04.16

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна


Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн сүүлийн хугацаа өнөөдөр бөгөөд орой 18:00 цагт дуусна.

Энэ жил бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.

ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ.

Энэ жилийн хувьд 45 мянга гаруй хүүхэд ЭЕШ өгөх тоо гарсан байгаа ажээ.