Манай монголчууд гадаадад гарч ажиллаж сурахын зэрэгцээ гэмт хэрэгт өртөх, золиос болох цаашлаад амиа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг холбогдох газраас мэдээлж байгаа юм.
Тухайлбал, энэ он гарснаас хойш 38 иргэн гадаадад амиа алдсан тоо баримт байна. Тэдний дунд бусдын гарт амиа алдсан бол өвчний улмаас, зам тээврийн ослоор ч амиа алдсан хохирогчид байгаа аж.
Түүнчлэн манай монголчуудаас гадны оронд хар тамхины хэргээр ял эдлэх хүмүүсийн тоо их байгаа бөгөөд Хятад, Хонконг зэрэг улсад хар тамхины хэргээр ял эдэлж байгаа, цаазын ял сонссон иргэдээ эх оронд шилжүүлж авах талаар хөөцөлдөн ярилцаж буй талаар ГХЯ-наас мэдээлэв.