04.18

С.Идэрмаа тайзны уран бүтээлд хүч сорино

"The Voice Of Mongolia" шоуны оролцогч С.Идэрмаа "Зүрхний хилэн" уран сайхны киногоор үзэгчдэд танигдсан. Түүний хувьд мэргэжлийн жүжигчин хэдий ч дуулах хүслээ биелүүэхээр "The Voice Of Mongolia"-д оролцож, эхний шатанд үзэгчдээс багагүй магтаал сонссон ч хоёр дахь шатнаас хасагдаад байсан юм. Тэгвэл жүжигчин бүсгүй тайзнаас үзэгчидтэй уулзахаар болжээ. Тодруулбал, тэрбээр "Ангарагаас ирсэн эмэгтэй" +18 модерн драмын жүжгийн гол дүрийг бүтээхээр болсон байна. Энэхүү жүжигчт урлагийн олны танил бүсгүйчүүд нэгдээд байгаа билээ.