04.19

Б.Оюунсүрэн: Манай тураах массажинд гурван курс явахад буцаж таргалахгүйгээр жингээ барих боломжтой

Охид, бүсгүйчүүдийн хувьд жин хасах гэдэг хамгийн том асуудал байдаг. Тэгвэл хэрхэн зөв жин хасч, эрч хүчтэй гуалиг, эрүүл болох талаар системтэй мэдээлэл өгөхийн тулд “The UB diva lady's center”-ийн захирал Б.Оюунсүрэнтэй ярилцлаа. 
 

-Манай уншигчдад төвийнхөө үйл ажиллагааны талаар танилцуулаач?
-Манай төв байгуулагдаад хоёр жил болж байна. Анхнаасаа л дан эмэгтэйчүүдэд чиглэсэн тураах цогц үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Одоо ч хэвээрээ байна. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гоо сайхан гээд бүхнийг цогцоор нь үзүүлдэг. Гоо сайхан нь ч байна, тураах үйлчилгээ, эрүүл зөв хооллолт гээд бүгдийг нэг дор шийдсэн. Дээр нь хүүхдүүдийн төгөлдөр хуурын сургалт, балетын, бүжгийн, цэнгээнт бүжгийн сургалт явуулдаг. Миний хувьд аэробик, фитнесийн багшаар таван жил ажилласан. Өмнө нь өөр газар багшилж, туршлага хуримтлуулсан учраас өөрийн төвөө нээсэн. 

-Балетын сургалтад насанд хүрэгчид хамрагдаж болох уу?
-Яг том хүмүүс балетын анги байхгүй. Ер нь бол насанд хүрэгчид балетаар хичээллэхэд оройтчихсон байдаг. Хүүхдийг багаас нь яс нь хөгжиж байх үеэс нь балетын сургалт явуулдаг. Зүгээр сонирхлын журмаар тураах хөтөлбөрт хамруулаад балетаар хичээллэж болно л доо. Гэхдээ манайх насанд хүрэгчдийн балетын сургалт явуулдаггүй. Харин иог, аэробик, стэп аэробик хичээллүүлдэг.

-Сүүлийн үед бараг хүн бүр фитнес ажиллуулдаг болчихлоо. Танай төвийн бусдаас ялгарах гол онцлог юу вэ?
-Тийм ээ, хүн бүр фитнес нээдэг. Дээр нь тураах бэлдмэлүүд элбэг болсон. Манай зорилго бол эрүүл зөв аргаар, эм бэлдмэл хэрэглэхгүйгээр, эргэж таргалахгүйгээр тураах явдал юм. Янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Зарим хүн фитнест явж байгаад хаячихдаг ч юм уу эсвэл буруу хооллодог, залхуурдаг. Энэ тохиолдолд буцаад таргалчихдаг. Манайх болохоор буцаж таргалахгүй байх үүднээс яг хүн хүнд нь тохирсон хооллолтын зөвлөгөөг өгдөг. Энэ зөвлөгөөний дагуу цаашдаа ч гэсэн хооллоод явбал таргалахгүй. Манай тураах массажны онцлог болохоор бумбаар өөхийг задалж гадагшлуулдаг. Ерөнхийдөө гурван курс явчихсан байхад бол тэр задарсан өөх буцаж үүсэхгүйгээр жингээ бариад явах боломжтой.

-Манай бүсгүйчүүд янз бүрийн тураах бүтээгдэхүүн хэрэглээд түүндээ буруугаа өгөөд байдаг. Үүнийг өөрчилж өгмөөр юм шиг санагддаг. Энэ талаар таны бодол?
-Ер нь бол яг нэг юмандаа тууштай байх хэрэгтэй. Тал талаас янз бүрийн юм хэрэглээд болиод байвал ямар ч үр дүнд хүрэхгүй. Спиннингээр л гэхэд доод тал нь зургаан сар тууштай хичээллэж байж буцаж жин нэмэгдэхгүйгээр галбиржиж турна. Гэтэл хүмүүс хоёр сар хичээллээд хаячихдаг. Эсвэл янз бүрийн бүтээгдэхүүн аваад л хоёр сар хэрэглээд л хаячихдаг. Хэрэглэхээ болихоор буцаад л таргалчихдаг. Ер нь бол эм бэлдмэлээс аль болох татгалзах л хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ямар ч тураах бүтээгдэхүүн ууж байх үедээ хаван хөөгөөд ч юм уу, биеэс хамаг шингэнийг нь гадагшлуулаад эхэлдэг. Энэ үед хүмүүс жин их хасдаг. Тэгэхээр хүмүүс их сайн турж байна гэж ойлгодог. Гэтэл эргээд нөгөө бүтээгдэхүүнээ хэрэглэхээ болихоор бүрэн гүйцэд задарч, биеэс гадагшлаагүй өөх буцаад л үүсчихнэ. Ямар ч үр дүнгүй буцаад л таргалчихна гэсэн үг. Тиймээс нэлээд эрчимтэй дасгал хийх эсвэл бумба татлага хийлгэж целлюлитийг гүйцэд задалж гадагшлуулж байж өөх буцаж үүсэхгүйгээр жингээ бариад байх боломжтой.

-Танайх багш нараа хэрхэн бэлддэг вэ?
-Багш нараа бид дандаа өөрсдөөсөө дадлагажуулж бэлддэг. Хүмүүс манай багш нарт сэтгэл хангалуун байдаг. Хэт их зовоогоод байхгүй, хэт зөөлдөхгүй яг хүнд нь тааруулж ажилладаг. Манайх анх эхэлж байхдаа хүмүүсийг дуудаад авч ирдэг байлаа. Дөнгөж үйл ажиллагаа эхлүүлж байсан болохоор хүмүүс мэдэхгүй. Тэр үед анх ирж байсан хүмүүс одоо байнгын үйлчлүүлэгчид болчихсон явж байна.

-Гоо сайхны ямар үйлчилгээ үзүүлж байна?
-Нүүрний бүх л төрлийн цэвэрлэгээ, иллэг массаж, хөмсөгний шивээс, лазер гээд бүхий л үйлчилгээг үзүүлж байна. 

-Буруу жин хасалт, зөв жин хасалт гээд ярьдаг л даа. Жишээ нь, манай бүсгүйчүүд бол долоо хоногт таван кг хасчих юмсан гэсэн хүсэлтэй. Энэ тал дээр танайх хэрхэн зөвлөдөг вэ. Ер нь буруу, зөв жин хасалт гэж юу юм бол оо?
-Хүмүүс багахан хугацаанд их  кг жин хасчихмаар байна гээд шуналтдаг. Ингээд хоолоо тас сойно. Өдөр алгасалгүй дасгал хөдөлгөөнөөр бөмбөгдөөд эхэлдэг. Яах вэ, сарын хугацаанд хоолгүй дасгал хийгээд явахаар жин хасна. Гэхдээ хэсэгхээн хугацааны дараа багахаан хоол идсэн ч өөх нэмэгдэж  эхэлнэ. Өлссөн өөх усаар хүртэл өөрийгөө нөхөх гэж оролдоно. Бас удаан хугацаанд жин нь хөдлөлгүй тогтох ч тохиолдол гарна. Ер нь богино хугацаанд их жин хасах нь буруу жин хасалтад орно. Тэгэхээр анхнаасаа тууштай удаан, биеэ бага багаар дасгаж, аажмаар дасгалаа хүндрүүлж, хоолоо ч бас хасалгүйгээр зөв хооллох хэрэгтэй. Ингэснээр   жин хасах үе нь идэвхтэй байсаар байх болно. Өдөрт 300-500гр жин хаях нь эрүүл жин хасалтад ордог.

-Танайх цогц үйлчилгээ үзүүлдэг болохоор асуумаар байна л даа. Ер нь бол тэр үйлчилгээний дараа тэр дасгал сайн гэдэг ч юм уу хавсарч хичээллэх хэрэгтэй юу. Эсвэл дан дангаар хичээллэх үү?
-Хүн хүний биеийн онцлогоос шалтгаална.  Спиннингээр хичээллээд жингээ сайн хаядаг хүмүүс байна, дан ганц массажаа хийлгэдэг хүмүүс ч бий. Зарим нь бүгдий нь хослуулаад явдаг. Энэ бүх үйлчилгээ маань өөр өөрийн онцлог давуу талтай. Эрчимтэй дасгал хөдөлгөөн, саун гээд янз бүр. Бумбан татлага гэхэд удаан хуралдсан өөх целлютийг задална, арилгана дээр нь хуян шар ус тараана цусны эргэлт сайжруулна, зөгийн балтай татлага арьс чангална, арьсны нүх сүв нээж, арьсанд тэжээл өгнө. Харин халуун хөнжил биеэс хор гадагшлуулна, эрчимтэй хөлөргөж тураана. Ингээд нийлэхээрээ бүгд нэг дороо багтсан цогц үйлчилгээ болж байгаа юм.

-Иогийн талаар гадуур маш олон ойлголт байдаг. Ер нь тураах, жирэмслүүлэх, энгийн иог гээд ялгаатай юу?
-Иогийг хүн бүр өдөр тутамдаа хэвшил болгон заавал хийж байгаасай гэж боддог. Учир нь бидний тэр бүр хөдөлгөөд байж чаддаггүй булчин шөрмөс, эд эс бүгдэд нөлөөлдөг. Бие болоод сэтгэлийг маш сайн амрааж, тайтгаруулж чаддаг нэг төрлийн спорт юм. Мэдээж дотроо олон янз. Бүх хүнд тохирсон иогийн төрлүүд бий.  Манайх одоогоор  тураах иог түлхүү орж байна. Маш их барилттай, тэвчээр их шаарддаг. Мөн л адил өөх шатаана, булчин чангална, галбиржуулна, мөн арьс маш гоё чангалж өгдөг. Нэг удаа л хичээллэхэд хамаг бие хөнгөрөөд ирдэг.

-Турахаар арьс унждаг нэг асуудал байдаг. Танайх энэ тал дээр хэр вэ?
-Их жингээс огцом хасахад мөн ямар ч дасгалын системгүйгээр тураах бэлдмэл хэрэглэх ч юм уу бас хоолоо сойж жингээ хасахад арьс унжиж суларч үлддэг. Тиймээс анхнаасаа арьсаа чангалах арга хэмжээг зэрэг авч жингээ хасах аргаа сонгоорой гэж зөвлөмөөр байна. Ямар ч төрлийн дасгалыг эрчимтэйгээр зөв системтэй хийх хэрэгтэй. Спиннинг бол мөн л биеийн бүх хэсэгт нөлөөлж галбиржуулдаг, арьсыг ч сайн чангалдаг. Түүнчлэн манай тураах массажинд зөгийн балтай татлага гэж давхар хийгддэг. Тэр маань  арьсны уян чанарыг сайжруулж ингэснээрээ арьс суларч  үлдэхээс сэргийлж өгдөг. 

-Магадгүй бидний ярилцлагыг уншиж байгаа бүсгүйчүүд янз бүрийн таргалалттай байгаа. Зарим нь гэдсээрээ таргалдаг, нөгөө хэсэг нь гуяараа гээд өөр өөр. Тэгэхээр яг тэр хүмүүст зориулсан өөр өөр массаж байх уу?

-Энэ тохиолдолд хэсэгчилсэн тураах массаж хийгдэнэ. Манай тураах массаж эмэгтэйчүүдийн хамгийн түрүүнд таргалдаг хэсэг буюу  гарын бугалга, нурууны ар хэсэг, харвин, хэвлий, гуяны гадна талд татлагууд хийгддэг. Ихэнх бүсгүйчүүд маань энэ 
хэсгүүдээрээ тодорхой хэмжээний илүүдэл өөхтэй эсвэл целлюттэй байдаг. Хэрвээ өөрөө хүсвэл массажаа хэсэгчилж хийлгэх  боломжтой. 

-Гуя, шилбээрээ турах хүсэлтэй бүсгүйчүүд маань яах ёстой юм бол?
-Хөлийн гуя шилбэний ихэнх хувь нь булчин байдаг. Тэгэхээр булчин хөгжүүлэх хүнд хэлбэрийн дасгал хийх хэрэггүй, өөх шатаах хөнгөхөн дасгалыг олон тооны давтамжтай хийх, мөн дасгалын дараа сунгалт сайн хийх хэрэгтэй. Хүмүүс спиннингээр хичээллэхэд  гуя, шилбэ бүдүүрдэг гэсэн буруу ойлголттой байдаг.  Анхлан  хичээллэж байгаа тохиолдолд  эхний хэдэн хоног гуя, шилбээр бага зэрэг бүдүүрнэ. Учир нь дугуйн дээрээ дасаагүй учраас биеэ чангалснаас болоод хамаг ачааллаа хөлөндөө өгдөг. Энэ нь юу юугүй булчин нэмэгдээд бүдүүрээд байгаа юм биш. Ерөнхийдөө хавдах маягийн жаахан бүдүүрэх цөөн тохиолдол байна. 3,4-н оролтын дараа жийлт жигдрээд ирэхээр харин ч бусад төрөлийн дасгалыг бодвол хөл рүү өгөх ачаалал нь бага байдаг. Сунгалт маш сайн хийж байх хэрэгтэй. Тэр тусмаа шилбэ хэсэг сунгалтын дасгалаар л нарийсна. Мөн  дасгалын дараа булчингаа сайн амраагаарай. Энэ тал дээр манайх давхар саунд оруулдаг байгаа.

-Жин хасахад хооллолт маш чухал. Танайх зөв хооллолтын талаар ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Хооллолт хамгийн чухал. Хэчнээн цаг заваа гаргаад, мөнгө төгрөгөө үрээд биеэ зовоогоод дасгал хийгээд байдаг хооллолт дуруу  бол ямар ч нэмэргүй. Турсан ч дасгалаа завсарлахад буцаад л таргалчихдаг. Илүүдэл жингүй ч галбиржих, биеэ чангалах зорилготой дасгал хийдэг хүмүүс байдаг. Тэр хүмүүст ч зөв хооллолт маш чухал. Буруу хооллоод дасгал хийгээд булчин ажиллаад ирэхээр арьс, булчингийн завсар дахь өөх улам л нэмэгдээд байдаг. Тэгэхээр улам бүдүүрнэ гэсэн үг. Бид үйлчлүүлэгчдэдээ  хоолоо хасч сойлгүйгээр зөв системтэй хооллохыг зөвлөдөг. Биедээ хэрэгтэй уураг, амин дэм, эрдэс, шим тэжээлээ хоолноосоо авч байх хэрэгтэй. 

-Өөх, целлюлит нь чулуужсан дасгалаар тэр бүр турдаггүй хүмүүс байдаг. Тийм хүмүүс хамгийн түрүүнд юугаар эхэлбэл жин хасах боломжтой вэ?
-Тэр хүмүүст бид тураах массажны багцаа л зөвөлдөг дөө. Бумбан татлага удаан хуралдсан өөх целлютийг гаднаас нь задалж өгдөг. Бага зэргийн өвдөлттэй ч үр дүн маш сайн гардаг.  Задалсан целлютээ хөлсөөр гадагшлуулах учраас давхар халуун хөнжил мөн сауныг багцандаа оруулж өгсөн.
-Бүсгүйчүүдэд маань үнэтэй зөвлөгөө өгч ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа ажилд нь амжилт хүсье.
Дэлгэрэнгүй мэдээллийг MR Ballet&beauty spa salon фээсбүүк хаягаар болон 91117333: 85550955 дугаараас авна уу.