С.Зориг агсны хэрэгт холбогдуулан түүний эхнэр Б.Булганаас байцаалт авч, яллагдагчаар татсан талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан, прокурор Г.Бясман мэдээлэл хийлээ.
Тэрбээр “С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн дугаартай хэрэгт, уг хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар түүний хамтран амьдрагч Б.Булганд өчигдөр эрүүгийн хэрэг үүсгэн, прокуророос яллагдагчаар татан шалгаж эхэллээ. Яллагдагчаар татсан тогтоолыг өөрт нь танилцуулж байцаалт авсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Монгол Улсын төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцын баталгааг нэг удаа авдаг. Өмнө шалгагдсан хэрэгт Б.Булганаас нууцын баталгаа авсан байдаг. Тиймээс өчигдөр түүнээс нууцын баталгаанд гарын үсэг зуруулаагүй. Харин түүнийг яллагдагчаар татаж байцаасан юм. Яллагдагч нарын ам зургийг 1998 онд зураач Байдий хүн Булганы хэлснээр зурсан гэдэг. Мөн энэ хэрэгт тэр хоёрын гэрчээр орсон мэдүүлэг байдаг” гэсэн юм.