Эх үрсийн баяр болоход хэдхэн хоног үлдсэн байна. Өнөө жил хүүхдийн баярыг Хүй долоо худагт тэмдэглэнэ гэсэн мэдээлэл байгаа ч албан ёсоор баталгаажаагүй гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Эрүүл иргэн-Эко хөгжил II” аялал, амралт, зугаалгын хөтөлбөрийн нээлт Хүй долоон худагт болов.
Ийнхүү Хүй долоо худгийг амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх цогцолбортой болгож, хүүхдүүдэд зориулсан үйлчилгээ байгуулагдав. Тухайлбал, унадаггүй дугуй унах, морь унах, сур харвах, мөн хоол, ундааны цэг бий болгосон байдалтай байгаа бөгөөд амралтын хоёр өдрөөр тус газрыг зорих гэр бүл, хүүхэд залуус олон байна.
Цаашлаад Нийслэлээс Хүй долоон худагт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдэх гэнэ. Цэнгэлдэхийн суудал 12 мянган хүний суудалтай бол түүнээс илүү олон суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх аж.
Мөн хурдан морь чөлөөтэй харах байгууламж ч барихаа ярьж байгаа гэнэ. Харин дээрх цогцолбор руу нийтийн тээвэр явж байгаа бөгөө Ялалтын талбай, Саппоро зэргээс тусгай цагаар автобус явуулахаар болжээ.