Өнөөдөр болох үйл явдлууд:
-Дэлхийн Оюуны өмчийн өдөр тохионо. Энэ өдөр оюуны өмчийн мэдээллийн санг ашиглах боломжийг сайжруулах, цахимаар мэдүүлэг гаргах үйл ажиллагааг хөнгөвчилсөн IPOM publish (цахим мэдээллийн сан), E-filing (онлайн мэдүүлгийн систем)-ийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ын номын сангийн 303 тоотод болно. Эдгээр систем ашиглалтад орсноор шинэ бүтээлийн мэдүүлгээ цахимаар мэдүүлж, патент болон барааны тэмдгийн талаарх мэдээллийг цахимаар авах боломжтой болж байгаа юм. Уг системийн нээлтийн үйл ажиллагаанд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Дэд захирал Ёошиюуки Такаги оролцоно. Холбоо барих утас: 99090011, 99666553
-Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Оюуны Өмч, Инноваци, Хөгжлийн үндэс” сэдэвт форум Төрийн ордны их танхимд эхэлнэ.
-Дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд маргааш их дээд сургуулиудад 'Чанарын дотоод баталгаажуулалт' олон улсын 'UNESCO IIEP' гэрчилгээ олгох сургалт ШУТИС-ийн номын сангийн 603 тоотод болно. Холбоо барих утас: 8811-1046
-Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан их, дээд сургуулиудын өргөн төлөөллийг хамруулан “Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвээр сургалт зохион байгуулна. Уг сургалт 4-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын сангийн 603 тоотод болно. Холбоо барих утас: 99911931, 88088790
'-Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ өнгөрсөн жилд -практикт тулгарч буй хүндрэлүүд' хэлэлцүүлэг Хуульзүйн Үндэсний хүрээлэнд болно. Холбоо барих утас: 99965771
09.30
“Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах уулзалт зөвлөгөөн Туушин зочид буудлын Сүлд танхимд болно. Холбоо барих утас:99115624, 99127866
10.00
“Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологи, Инновацийн менежмент” үндэсний семинар МУИС-ын номын сангийн 303 тоотод эхэлнэ
Монгол Улсын Боловсролын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэнхимд үндэсний бөхийн хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал болно
УИХ-ын чуулган хуралдана.
10.30
Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болно.
11.00
'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд Оюутолгойн гэрээг дүгнэх ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир ажлын хэсгийн гишүүдээр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулахаар улайрч байгаа талаар ТББ-ууд хамтран мэдээлэл хийнэ.
MN-Мэдээллийн төвд МИАТ-ийн хувьчлалын асуудлаар тус компанийн ажилчид мэдээлэл хийнэ.
Нийслэлийн засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй VIP AUTO MOTO FESTIVAL 2018олон улсын авто мото наадмын хэвлэлийн бага хурал монголын хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд болно.
11.30
'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд Монгол Улсад хөдөлмөрийн эрхийн асуудал хэрэгжихгүй байгаа талаар МСҮТ-ийн ажиллагсдын түр хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа
12.00
Ачлалт хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төв 2015 оноос түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд сайн санаат хувь хүмүүс байгууллагын дэмжлэгтэйгээр өөрийн гэсэн байртай болж нээлтээ хийх гэж байна. Нээлт Баянхошууны Хөтлийн автобусны буудлын хажууд 3 давхар шар байшинд болно. Холбоо барих утас 80111336,94049089
14.00
“Нийслэлийн боловсрол-бидний туршлага” хүндэтгэлийн арга хэмжээ хүүхдийн ордонд болно.Холбоо барих утас:325044, 91100461, 99049991
Дэлхийн бүжгийн өдөр'т зориулсан тоглолт арга хэмжээ, УДБЭТ-ын 55 жилийн ойн арга хэмжээнд зориулсан 'эрдэм шинжилгээний бага' хурлын тухай 'хэвлэл, мэдээллийн хурал' УДБЭТ-т болно. Холбоо барих утас:99024933
15.00
Үндэсний түүхийн музейд Чингис хаан одонт Соёлын гавьяат зүтгэлтэн,яруу найрагч Г.Мэнд-Ооёо 'Билгийн мэлмии нээгчийн утга тайлал' лекц уншина
16.00
Оюуны Өмчийг Дээдлье урлаг, соёлын арга хэмжээ нь Сүхбаатарын талбайд болно.Уг арга хэмжээний үер Улаанбаатарын тунхагд Төрийн болон Төрийн бус байгууллагууд гарын үсэг зурах, урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа явагдах юм.