“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Да.Ганболд гэх энэ эрхмийг бид халзан Ганболд гэх нэрээр нь мэддэг. Түүний гэр бүлийн хүнийг Ц.Оюун гэдэг бөгөөд тэртээ 2002 онд Гёте сургуулийг найзынхаа хамт үүсгэн байгуулж байсан. Найзтайгаа хамтран ажиллах гэрээ нь дуусгавар болсон тул Ц.Оюун нь шинээр “Дойче шоуле” буюу Герман сургуулийг үүсгэн байгуулж, найз П.Хажидмаа нь Гёте сургуулиа өөр байранд шилжүүлэн үргэлжлүүлэн авч явж байгаа. Гэвч Гёте сургуулийн үйл ажиллагаанд Ц.Оюун саад хийсээр өдгөө эл асуудал шүүхэд шатанд байгаа юм. Үүний улмаас 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөд хүрээд байна.
Гёте сургуулийг байгуулсан түүх
Багаасаа нөхөрлөсөн Ц.Оюун, П.Хажидмаа гэх хоёр бүсгүй санаа зорилго нэгдэн хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр Гёте сургуулийг байгуулсан байгаа юм. Ингэхдээ Ц.Оюун нь хичээллэх байрыг, П.Хажидмаа нь оюуны хөрөнгө оруулалт буюу менежментийн бүхий л үйл ажиллагааг хариуцан хийсэн бөгөөд 2003 онд төслийн хүрээнд банкнаас хөнгөлөлттэй зээл авсан байдаг. Харин зээлээ төлөгдөж дуусах хүртэл хамтран ажиллах гэрээ дуусгавар болохгүй бөгөөд энэ хугацаанд хамтран байгуулсан сургуулийн ашгийн 70 хувь нь Ц.Оюуных, 30 хувь нь П.Хажидмаагийнх байх тохироог гэрээгээр хийсэн байна. Ингээд Гёте сургуулийн дэд захирлаар Ц.Оюун, захирлаар нь П.Хажидмаа ажиллаж 2013 онд зээлээ төлж дууссан байдаг.
Энэ хугацаанд сургуулийн өргөтгөл барьж, Герман хэлний диплом №2-ын шалгалтын төв болсон, Монголын шилдэг 10 сургуулийн нэг болж чадсан, олон арванг сурагчийг Герман улсад сурагч солилцооны хөтөлбөрт хамруулсан, Их дээд сургуульд явуулсан зэрэг багагүй амжилт гаргасан байдаг.
Зээл төлж дууссаны дараагаар гэрээг цуцлахаар бол талууд бие биедээ 6 сарын өмнө мэдэгдэж, өөрсдийн оруулсан хөрөнгө оруулатыг хэн хэнээсээ нэхэхгүй байхаар гэрээнд тусгажээ. Харин хамтран ажиллаж байх хугацаанд бүтээсэн бүхнийг 50/50 хувиар хувааж авах тохиролцоотой байв. Яг энэ тохиролцоо 2016 оны 03-р сарыг хүртэл хэвийн үргэлжилж байсан.
Оюуны өмчөөр баталгаажсан Гёте сургуулийг өөрийн болгох гэсэн Ц.Оюуны санаархал ба сурагчдын хохирол
2016 оны 03-р сард Ц.Оюун сургуулийн захирлын үүрэг болох санхүү, үйл ажиллагааг өөрөө хариуцаж , харин гадаад харилцаа хариуцсан захирлын үүргийг П.Хажидмаад хариуцуулах “горим”-ын санал гаргасан аж. Ингэснээр анхны гэрээ хүчингүй болох эхлэл тавигдаж 2017 оны 01-р сард гэрээг цуцалж, анх оруулсан хөрөнгүүдээ эзэд нь авахаар тохиролцсон. Улмаар Гёте сургууль нь өөр байранд үйл ажиллагаа явуулахаар болж, энэ талаараа сурагч, багш ажилчдад мэдэгдэл хүргүүлсэн байна.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу