Жүжигчин Хүрэлээгийн охин Намуун аавтайгаа хамтарч кинонд тоглоод шаггүй жүжигчлэх авьяастай гэдгээ батлаад авсан. Харин Х.Намуун жүжиглэхээс илүүтэйгээр гоо сайхны өөрийн брэндээ гаргахад анхаарал хандуулсан байдаг. Түүний хувьд "Wolarsen" брэндийн матт уруулын будгийг анх гаргаж байсан бөгөөд өдгөө энэхүү гоо сайхны бүтээгдэхүүнүүдийнхээ нэр төрлийг олшруулж яваа юм. Тэгвэл саяхан Х.Намуун Монголын хамгийн олон уруулын будагтай охиноор тодорсон гэнэ шүү. Тэрбээр "Нэг хүн намайг Монголын хамгийн олон уруулын будагтай охин гэнэ ээ" хэмээсэн юм. Магадгүй өөрийн брэндээс төрөл бүрээс нь хэрэглэдэг бол ёстой л хамгийн олон уруулын будагтай байх нь арга ч үгүй биз ээ.