05.01

Нарны наагуур хунгийн сүрэг зүрх зүсэн жигүүрлэнэ

Хаврын урт өдрүүд тогоруун цуваатай наашилж...
Хайрын гэгээн гунигаар сэтгэл хөглөөд амаргүй нь ээ...
Дурлал далалсан далавчаараа намайг яаруулан даллаад...
Дулаан халуун итгэлээр зүрх цоргиод нэмэргүй нь ээ...

Борлог хүрэн уулс ногоон туяа татуулаад...
Богинохон амьдралын мөчлөгийг надад сануулан дүнхийгээд...
Намар буцаад явна шүү гэж надад тунин шивнэх шиг...
Нарны наагуур хунгийн сүрэг зүрх зүсэн жигүүрлэнэ...

Бороон дусалд чийгшин газар дэлхий өнгө засч...
Болжморын жиргээтэй уялдан чихнээ уянгатай сонсдохуй...
Болно доо... болно одоо боль гэж өөрөө өөртөөгөөн ярилцахуйд...
Бодол сарниан цочоож хацар товшин буунам энэ л бороон дуслууд...

Puujee Ineemseglel