С.Баярцогт ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд байхдаа 80 дугаар тогтоол гарган хуулиас давсан эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн байдаг. Уг нь Засгийн газрын тухай хуульд сайд эрхлэх чиг үүргийг маш тодорхой заасан байгаа. Үүнд:


гэж сайд нарын чиг үүргийн маш тодорхой заасан байгаа. Гэтэл ЗГ-ын тухай хуулийн чиг үүргийг давсан 80 дугаар тогтоолыг 2016 онд С.Баярцогт ЗГХЭГ-ийн дарга байхдаа гарган яамдуудаас томоохон хувьцаат компани, банкуудыг өөрийн мэдэл рүү татсан байдаг. Энэхүү 80 дугаар тогтоолоор Сангийн сайдын чиг үүрэгт байх Төрийн банк, Хөгжлийн банк, УУХҮ-ийн сайдын эрхлэх чиг үүрэгт байх “Эрдэнэс Монгол” компани болон түүний охин компаниудыг ЗГХЭГ-ын дарга удирдлагаар хангасаар өнөөдрийг үзээд байна. С.Баярцогт сайд Оюутолгойн гэдэг нэрээр халхавчилсан идсэн уусан гэх хэргээр аавын хаалга татаад байгаа бол Ж.Мөнхбат сайд байхдаа “нүүрсний ченж” гэсэн гуншинтай болоод байгаа. Тэгвэл АН-ын эхлүүлсэн хууль давсан тогтоолоор эхлүүлсэн засаглалын хямралын балагт МАН хальтарч унасаар байх уу. Хуулийг УИХ баталж Засгийн газар биелүүлж, хэрэгжилтийг хангах үүрэгтэй болохоос хууль давсан тогтоол гарган дураараа дургих эрхгүй гэдгээ хэзээ ухаарах вэ.