“Goo aqua beauty” салоны захирал Д.Алтангэрэлтэй бүсгүйчүүдийн гоо сайхан болон жин хасах үйлчилгээний талаар ярилцлаа.
-“Goo aqua beauty” салоны арьс чангалах үйлчилгээ сүүлийн үед бүсгүйчүүдэд маань их таалагдаж байгаа гэж сонслоо. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Манай салоны хувьд Aqua feeling аппаратыг гельтэй хослуулан арьс чангалах үйлчилгээ үзүүлдэг. Хацрын доод тал, хоёр завьжны унжилт хүмүүсийг хөгшин харагдуулдаг. Мөн манайхан хялгасан үрчлээсүүд ихтэй байдаг. Ийм хүмүүс манай аппаратанд орсноор арьс нь өргөгдөж, чангардаг. Ингэхдээ гүн суусан үрчлээ өнгөц болж, гаднаасаа харахад гөлгөр хэрнээ дотроо зураас үлддэг. Мэдээж ботокс, филер тарилгаар татаагүй болохоор өнгөц зураас үлддэг гэсэн үг. Харин дөнгөж үүсч байгаа хялгасан үрчлээс шууд татагддаг. Нэг удаагийн оролтоор үр дүн нь шууд харагддаг гэж хэлж болно. Нүүр V хэлбэрт ордог л доо. Манайх арьс чангалах үйлчилгээ арьс өргөх массажтай хамт хийгдэг.
Өөрөөр хэлбэл, нүүрний булчинг суллаад дээр нь арьс чангалдаг. Арьс чангална гэчихээд яагаад нүүрний булчин суллаад байгаа юм гээд зарим хүн гайхах байх. Хүний булчин дотор гелураны хүчил гэж байдаг. Сүүлийн үед гелураны хүчил гэж их сонсогддог ч хүмүүс гелураны хүчил гэж яг юуг хэлж байгааг мэддэггүй. Ямар ч байсан тэрийг хийлгэхээр гоё болно л гэсэн ойлголттой. Тэгвэл гелураны хүчил гэдэг нь булчингийн тослог юм. Булчингийн уян хатан чанарыг нь барьж байх ёстой тосон хүчил. Энэ хүчил хүний биеэс өөрөөс нь байнга ялгарч гадагшилж байдаг. Харин 30 нас хүрээд ч юм уу бидний идэж ууж байгаа хүнснээс шалтгаалаад өөрсдөө дотроосоо гелураны хүчил үйлдвэрлэх нь багасдаг. Тэгэнгүүт булчин чангараад, тослог багасчихдаг. Энгийнээр хэлбэл, булчин зангираад хатуурчихдаг. Дотроосоо хатуурч байгаа булчин гадна арьсаа унжуулдаг. Уг нь гадна арьс яг хэмжээндээ байж байтал булчин чангараад байна гэсэн үг. Ингэснээр арьс илүү унжина. Иймээс булчинг суллах, амрааж, тайвшруулах массаж хийгээд булчин сулрангуут арьсыг татаж өгдөг. Бидний хувьд дотроосоо гелураны хүчил үйлдвэрлэх чадвараа 20,30 хувь алдчихсан байдаг учраас дотроосоо ууж байх нь их зүгээр. Хүмүүс хөгшрөх тусам жижигрээд байдаг. Тэр нь гелураны хүчил нь шимэгдэж дуусаад булчин өөрийгөө массаараа жижигрүүлээд байгаа гэсэн үг. Гелураны хүчил багасах үйл явцыг зогсоож чадвал мөнхийн залуу байх боломжтой гэж хэлж болно.
-Коллаген гээд бас их ярьдаг л даа. Маск, массаж, дотроосоо уух гээд олон хэрэглээ байдаг. Энэ нь ямар үйлчилгээтэй байдаг юм бол?
-Арьс дермис, эпидермис, өөхлөг давхарга гэсэн гурван давхаргаас бүрддэг. Коллаген бол эпидермисийн давхаргад байх ёстой. Арьсыг нар, салхинаас хамгаалаад 100 хувь чийг, тослогийн хэмжээг барьж тэнцвэржүүлэх үүрэгтэй. Коллаген арьсанд, гелураны хүчил булчинд хэрэгтэй гэхээр хоёр өөр зүйл. Гэтэл манайхан гелураны хүчил, коллаген нэг юм гэж ойлгоод байдаг. Коллаген 100 хувь арьсанд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гелураны хүчил нь муудаад арьс нь унжаад байхад хэчнээн коллаген ууж, маск тавиулаад хэрэггүй. 100-ны 10 хувьд л үйлчилнэ. Үлдсэн 10 хувьд нь үйлчлэхгүй гэсэн үг.
- Aqua feeling аппаратын талаар уншигчдад маань дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Aqua feel аппаратаар арьсны гүний шар үсний бохирдол сүвийг сордог. Энэ аппарат нь дотроо олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Коллаген үүсгэдэг эсүүд үхжээд багасаад ирэхээр арьсан дээр нөсөө толбо гардаг. Үүнийг манай аппаратаар шийдэх бүрэн боломжтой. Мөн RP гээд цахилгаанаар булчин хүртэл үйлчилж эсүүдийг сэргээдэг аппарат байдаг. Энэ аппарат нь унтаа байгаа эсүүдийг бүгдийг нь сэрээхийн зэрэгцээ нүүрийг V хэлбэрт оруулж татах үйлчилгээ үзүүлдэг. Унтаа эсүүдийг сэрээснээр коллаген нэмэгдэж, арьс залуужна. Бас татсан арьсыг барих үйлчилгээтэй халуун индүү, нүх агшаадаг хүйтэн индүү ч бий.
Манай салон үйлчлүүлэгийнхээ арьсны тослог, чийгийн хэмжээг тодоохойлоод арьсанд нь тохирсон эмчилгээг хийдэг. Арьсныхаа тослог, чийгийн хэмжээг үзүүлэх бол нүүрээ будахгүй ирэх ёстой. Учир нь нүүрээ угааснаас хойш 2 цагийн дараа тослог, чийгийг үзүүлэх боломжтой байдаг. Тухайн хүн нүүрнийхээ тослог, чийгийг мэдэж авснаар өөртөө тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тустай. Арьс хуурайшаад эхлэхээр чийгшил дутчихлаа гэдэг. Гэтэл яг чийгшил дутав уу, тослог дутсан уу гэдэг нь бас л ялгаатай. Хүмүүс арьс нь хуурайшихаар чийгшил дутагдлаа гээд чийгшүүлэх бүтээгдэхүүнүүд хэрэглэсэн ч улам хуурайшаад байдаг. Гэтэл тэр үед тослог нь дутагдчихсан байдаг. Тийм учраас мэргэжлийн гоо сайхны газарт очиж нүүрнийхээ чийг, тослогийн хэмжээг тодорхойлуулаад авчих хэрэгтэй. Нүүрний тослог, чийгийн хэмжээ 100 хувь гэж үзэхэд 55 хувьтай байх ёстой. Манай нөхцөлд тослогийн хэмжээ 40 хувьтай байхад блансаа барьж байна гэж үздэг. Гэтэл 45 хувь тослог барьж байгаа хүмүүсийн чийгшил 10 хувь болчихсон явж байдаг. Ингэхээр арьсны бланс алдагдаж, нүүрэн дээр нь юм гардаг. Хүний арьс яг блансаа бариад ус, чийгийн хэмжээгээ барьж байж арьс гоё дотроосоо гэрэлтсэн харагддаг.
-Энэ үйлчилгээнд курсээр явах ёстой юу. Үнэ тарифын хувьд ямар байдаг вэ?
-Курсээр явж болно. Aqua feeling 7-10 хоногтоо нэг удаа ордог. Курс нь 10 удаагийнх байдаг. Үнийн хувьд, нэг удаагийн оролт 45 000 төгрөг. Манай үйлчилгээнд курсээр явж байгаа хүмүүст нэг удаагийн оролт 35 000 төгрөг болж хямдардаг.
-Танай салон охид бүсгүйчүүдийн гоо сайхны асуудлыг шийдэхээс гадна тураах үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Бусад энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас юугаараа давуу вэ?
-Манай салоны хувьд тураах үйлчилгээ явуулдаг газруудаас ялгаатай нь “Sun hope” аппартатаар целлютийн гинжин хэлхээг маш хурдан тасалдагаараа онцлогтой. Энэ аппарат нь цахилгаан соронзон гүйдэл, радио долгионы үелзлээр биеийн арьсны гадаргаас доошоо 6 см хүрч үйлчилдэг. Энгийнээр хэлбэл, целлютийн гинжин хэлхээг автоматаар тасална гэсэн үг. Ингэж таслагдаж байгаа гинжин хэлхээ буцаад хоорондоо нийлэх хугацаа нь удаанаас гадна тухайн хүн барих хугацаагаа даван туулчихвал буцаж таргалахгүй.
-Целлютийн таслагдсан гинжин хэлхээнүүд нь биеэс яаж гадагшлах вэ?
-Нэгдүгээрт, шар үсний сүвээр буюу хөлсөөр гадагшилна. Хоёрдугаарт дотор өөхлөлт ходоод руу шимэгдэж гадагшилдаг. Манай аппарат арьсны өнгөн давхаргаас доош 6 см хүрч үйлчилдэг болохоор дотор өөхлөлт маш сайн хайлдаг. TANITA аппаратаар тухайн хүний өөхлөлтийн хэмжээг нь тодорхойлдог. Манай 10 хоногийн курсээр 3 кг хаялаа гэхэд дотор өөхлөлт 1 кг хаягдсан байдаг. Энэ бол маш зөв жин хаялт. 3 кг өөхний 2 кг нь гадар өөх, 1 кг нь дотор өөх хаягдаж байвал биологийн хувьд маш зөв жин хаялт болно гэсэн үг. Целлют, өөх гэдэг нь энгийнээр тайлбарлавал, бичил бясаа шиг амьдрах чадвартай эс юм. Энэ эсүүдийг хурдан хугацаанд тасалж байгаа учраас үүнийг дагаад барих хоолны дэглэмтэй. 10 хоногийн хугацаанд өдөрт 1 литрээс дээш ус уудаггүй. Усны хэмжээг маш бага байлгах ёстой. Тасарсан целлют хооронд юу орж ирж тэднийг холбох боломжтой байна тэр бүгдийг хооронд нь холбоод дахин целлют үүсгэчихдэг. Тэгэхээр усны хэмжээ маш бага байх шаардлагатай.
Дээр нь маанайх нурууны хос 31 цэгийн мэдрэл болон хөлийн булчин суллах чиглэлээр давхар эмчилгээний бумба тавьдаг. Энэ нь гулгаа биш эмчилгээний галтай бумба юм. Мөн гэдсэн дээр хийний буюу хүйсний 4 цэг, өндгөвч, савны дотор болон үтрээний булчин чангалахаар тавьж болдог. Галтай бумба нь энгийн сордог бумбатай харьцуулахад соролт болон үйлчилгээ нь илүү 24 төрлийн эмийн ургамалтай учраас захын мэдрэлд маш хурдан хүрч, цусны эргэлтийг сайжруулдаг.
-Энэ аппаратанд орсноор арьсан тууралт гарах ч юм уу сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Тууралт гарахгүй. Гэхдээ целлют тасарч байгаа нөхцөлд хөхрөлт үүснэ. Целлют их бага байхаас шалтгаалаад хөхрөлт үүсдэг. Ямар нэгэн байдлаар өвтгөхгүй, харшил өгөхгүй индүүн аппарат байдаг.
-Удаан хугацааны турш хуримтлагдаж чулуужсан өөхийг задлахад хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Чулуужчихсан өөхтэй хүмүүс манайд нэг курс буюу 10 хоног явахад 1-2 кг хаядаг. Дөнгөж үүсч эхэлсэн, чулуужаагүй өөхтэй бол 3-4 кг хаядаг. Дээр нь нэмээд фитнес, спиннинг, дасгал хөдөлгөөнтэй хослуулбал зарим хүн 7-8 кг хаях тохиолдол ч бий. Бид давхар хэрэглээг нь хорьдоггүй. Харин чихэр, алкогол, усыг бага зэрэг хорьдог. Орой 18 цагаас хоол идээд хэрэггүй гэж зөвлөдөг. Энэ нь целлют нэмэх нөхцөлийг бүрдүүлдэг. Нэгэнт целлютийг тасалж, дахин үүсгэхгүй гэж байгаа учраас орой хоол идээд дэмий. Целлют бол эс гэж ярьсан даа. Тухайлбал, 160-165 см өндөртэй хүн 85 кг жинтэй байлаа гэхэд 150-200 мянган ширхэг целлют өөрийнхөө биед агуулаад явж байдаг. Ингээд бодохоор маш өндөр тоо байгаа биз. Энэ олон целлют цаашид өсөх нь маш амархан. Усаар ч юм уу эсвэл холестрин ихтэй хоолоор шууд өсч үржээд, сэвсийж хөөдөг. Целлютийг тасалж байгаа нөхцөлд целлют тасарсан хэсгүүдээрээ бөөн бөөнөөр бүлэг болоод хуваагдаад эхэлдэг. Энэ нь манай аппаратанд явсны 3-4 дэх өдөр мэдэгддэг. Хэт чулуужсан целлют бол 8-10 дахь хоногт яг тасарч байгаа нь өөрт нь мэдэгддэг. Дөнгөж таргалсан, целлют чулуужиж амжаагүй хүмүүст илүү хурдан үр дүнгээ өгдөг.
Охид бүсгүйчүүддээ хэлэхэд ямар ч тураах бүтээгдэхүүн, дасгал хийсэн бай түүний дараагийн целлют дахин үржүүлэхгүй байх хугацааг даван туулах ёстой. Манайхан “Өө тэрийг уусан чинь гоё турж байгаад эргээд таргалчихлаа” гэж ярьдаг. Манайд эхний курсээр чулуужсан целлют тасардаг. Ингэхээр 2-3 кг хаягддаг. Хоёрдугаар курсээр жин нэлээд сайн хасагдана. Дээр нь манай аппарат арьс чангалах гельтэй хамт хийгддэг. Хоёр, гуравдугаар курс хийлгэж байгаа хүмүүстээ халуун тос, арьс чангалах гель гээд ээлжлээд хийдэг. Арьс чангалах үйлчилгээ яагаад хийж байна гэхээр, тасарсан целлютийг барьж өгөх ёстой. Эсвэл корсет зүүх хэрэгтэй. Тасарсан целлют задгай байдалтай байхдаа ходоодонд орж ирж байгаа өөрийг нь өсгөж үржүүлэх юу л байна тэр бүхнийг өөр рүүгээ татдаг.
Тийм учраас усны хэмжээг багасгаж, орой 18 цагаас хойш хоол, чихэрлэг төрлийн юм идэхгүй, алкоголны төрлийн юм, хийжүүлсэн ундаа уухгүй байх ёстой. Алкогол, хийжүүлсэн ундаа целлютийг хөөлгөж томруулж, сэвсийлгэдэг. Тухайн хүний биед балаар хатгасан цэг шиг целлют байлаа гэж бодоход алкогол юм уу хийжүүлсэн ус ундаа уунгуут нөгөө жижиг целлют дэвтрийн дөрвөлжин цаасны хэмжээтэй болж томрох жишээтэй. Целлют бүрэн тасраад үндсэн жиндээ очсоныхоо дараа хүмүүс ер нь 6 сар барилт хийх хэрэгтэй. Хэр өндөр жингээс хаяснаас шалтгаалаад 6-12 сарын хугацаатай ч байж болно. 100 кг гарсан жингээс буугаад 60-65 гээд үндсэн жиндээ хүрээд хэмжилтээ хийлгэсэн үед 6-12 сар барилт хийх шаардлага гарна. Барилт хийнэ гэхээр учиргүй хоолны дэглэм сахиад, цагаан хоол, тахианы цээж мах идээд байх биш. Холестрингүй тослогуудыг идэж байх ёстой. Хүнд тослогийн хэрэглээ бага зэрэг байх ёстой. Хамгийн гол нь хоолоо маш сайн зөв тооцож идэх хэрэгтэй. Ямар ч аргаар турсан бай араас нь заавал хийхгүй л бол эргээд заавал таргалдаг. Фитнес, спиннинг, манайд явсан ч, тураах бүтээгдэхүүн идсэн ч барилт л хийж чадаагүй бол эргээд таргална.
-Манайхан 18 цагаас хойш хоол идэхгүй гэдгээ мэддэг ч тэрнээс өмнө юу идэхээ сайн мэддэггүй учраас 17:30 цагтай уралдаад юу ч хамаагүй идчих гээд байдаг. Энэ тал дээр?
-Ер нь бол жингээ хасч байгаа бол 18 цагаас хойш юм идэхгүйдээ биш маш зөв хооллох ёстой. Усыг бас маш зөв уух хэрэгтэй. “Herbalife” ч юм уу зөв хооллолтод явж байгаа хүмүүст 4-5 литр ус уу гэж зөвлөдөг. Тэр нь бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалдаг байх гэж би боддог. Их ус уух шаардлагагүй бүтээгдэхүүн ч байна. Тийм хүмүүс их ус уугаад байх шаардлагагүй. Яагаад гэхээр эс хооронд нь усан целлют үүсээд байдаг. Тэр усан целлют саунд суухад ч юм уу гарчихдаг л даа. Гэтэл тэр хэсгийн орон зайд нь целлют өөрийн өөхөн эсээ үүсгэчихдэг. Иймээс заалтандаа ус их уу л гээгүй бол усыг их хэмжээгээр уух гэж хичээгээд огиод, өөртөө хүндрэл үүсгээд байх шаардлагагүй.
Харин өглөө босоод өлөн элгэн дээрээ шүдээ угаахаас өмнө 100-150 граммаар ч юм уу халуун ч биш, бүлээн ч биш бүлбэгэр усыг цай ууж байгаа юм шиг 2-3 секундийн зайтай оочлоод уучих хэрэгтэй. Эхний хэд хоногтоо бага зэрэг дотор муухайрна. Дараа нь хэвийн болно. Ингэж ууж байгаа ус хүний өдрийн усны хэрэглээний 50 хувийг хангадаг. 2-3 секундийн зайтай гэхээр 5 минутын дотор тайвнаар уугаад, өөртөө жаахан цаг гаргачих хэрэгтэй юм. Ус уух болон өдрийн хоолондоо юуг яаж идэх үү гэдгийг тухайн хүний өөрийнх нь онцлогт зориулаад тусгайлсан зөвлөгөө өгдөг. Манай тураах үйлчилгээний нэг курс буюу 10 хоног нь 250 мянган төгрөг байдаг. Хамгийн гол нь ямар ч тураах үйлчилгээнд хамрагдсан бай тэр газрынхаа дүрэм, дэглэмийг дагах ёстой. Дүрэм, дэглэмийг нь хэрэгжүүлж чадахгүй бол дэмий мөнгөний гарз болно. Дээр нь бидний хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлнэ гэсэн үг. Өөрөө дэглэмээ мөрдөөгүй хэрнээ “Турсангүй” гэж ярьдаг хүмүүс байдаг. Манайд жишээ нь цагаан идээ, цагаан гурил хорьдог. Болохгүй цучраас л хорьж байгаа юм.
Гэтэл зарим хүн хориглосон зүйлийг хэрэглэчихээд “Надад сөрөг нөлөө үзүүллээ. Ингэлээ тэглээ” гэж гомдол гаргадаг. Тийм болохоор охид, бүсгүйчүүд маань сайн бодож үзээд, утсаар холбогдож зөвлөгөө авч байгаад ирж үйлчлүүлээрэй. Охид, бүсгүйчүүд маань “Goo aqua beauty”-гээр үйлчлүүлэхийг хүсвэл “Фэйсбүүк” дэх “Goo aqua beauty” хаяг болон 8801-3227, 8806-2592 утсаар холбогдоорой.
-Охид, бүсгүйчүүдэд маань маш хэрэгтэй зөвлөгөө өгч ярилцсанд баярлалаа.
Г.НАРАН