Бумба Овогтой Баасанбадам хуудаснаас
Тоос тогтомгүй хээнцэрхэн минь
Тогтож удаан ширтмээр гоёмсог минь
Тоглож наадаад орхиж явамгүй
Тосоод авмаар амьдралын бэлэг минь
Тасдаж гандаамгүй хайрын бэлэгдэл
Тайрч огтломгүй хүн ургамал минь
Таллаж хуваамгүй төгрөг саран минь
Тахиж шүтмээр сүүн сэтгэлтэн минь
Толин нуур шиг нүдийг чинь үнсье
Томоогүй зүрхээ уулзуулж тэврье
Тогтуун зөөлөн аалинд чинь уусъя
Тойрууг товчилж маргааш л уулзъя
Тэвчиж явсан цаг хугацааг мартъя
Тэмүүлж урагшилсан зоригоо магтъя
Тээнэгэлзэх сөхөөгүй учралынхаа төлөө
Тэнцвэр алдсан ч уналгүй цагтаа очъё хайрт минь
Бумба овогтой Баасанбадам 2018-05-01нд