05.09

Намайг ирэхэд...

Бумба овогтой Баасанбадам хуудаснаас


Маргааш би сонор мялаасан сайхан мэдээтэй ирнэ
Малгайн доорхи тэргүүндээ зөв бодолтой ирнэ
Мандаж буй нар шиг бүхнийг гийгүүлсээр ирнэ
Манангаа хөөсөн уулс шиг нүд баясгасаар ирнэ

Намайг ирэхэд цэцэгс шүүдрээ залгилж нойрноосоо сэрнэ
Нарны цацраг туяагаа хугалан гэрийн тооноор өнгийж
Намиран суунаглах аргалын утаа хамар цоргин үнэртэнэ
Намжир гоо бүсгүйн инээд цуурай хадаан сонсогдоно

Дуу аялсаар ирэхэд хойморт хургасан жавар үргэнэ
Дурсамж задарахад инээд дагуулж хууч хөвөрнө
Дугуй саран тогойтой сүүнд өрөмтөж тогтоод
Дун цагаан ертөнц миний гэсэн бүхнээр дутна

Бодолд амтагдах ээжийн минь цайны ааг ханхалж
Бойтогт үрийн минь ганганаа самсаа шархируулж угтана
Босго нь элэгдсэн аавын голомтондоо адис авахаар очиход
Бороошиж уйлсан нутгийн тэнгэр намайг тэвэрч тайтгарна

Бумба овогтой Баасанбадам 2018-05-03нд