05.10

Меган Марклын хуримын даашинз

Хунтайж Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хурим тавдугаар сарын 19-нд Гэгээн Георгийн сүмд болох юм. Тэгвэл Меган Маркл Британийн дизайнер Ralph & Russo нарын урласан, сувдаар чимэглэсэн 100 мянга орчим стерлинг фунтийн үнэтэй хуримын даашинз сонгосон гэнэ. Зардлыг хатан хааны гэр бүл даасныг сонинд онцлон тэмдэглэсэн байна. Меган ураг барилдах ёслол болон Винзорын ордны Георгиевын танхимд болох хүлээн авалт дээр энэ даашинзтайгаа байх бөгөөд дараа нь гоёлоо сольж, ордны “Frogmore House” паркт хунтайж Харригийн эцэг хунтайж Чарльзын зохиох үдэшлэг дээр өөр даашинз өмсөх юм байна.