05.10

Хуурай арьстай хүмүүс өөртөө тохирсон саван сонгоорой

Хуурайшилтай арьс нь чийглэг багасаж, хамгаалах давхарга  нь буурсан  байдаг болохоор хэт хүчтэй үрэх хүчиллэг ихтэй саван хэрэглэх нь арьсанд сөрөг нөлөө үзүүлж арьсны эрүүл бүтцийг алдагдуулдаг. 

Эрүүл арьс ч гэсэн   биеийн саванг тогтмол  хэрэглэх нь чийглэгийн байдлыг бууруулж арьс хуурайшуулах талтай  учраас усанд орсны дараа арьс таталдах мэдрэмж төрдөг. 

Хуурай арьс нь эмзэгшиж , чийглэгээ алдсан байдаг нь амархан гэмтээх шалтгаан болдог. Тиймээс  биеийн саванг зөв сонгож хэрэглэх нь чухал юм.

Ингээд та бүхэндээ хуурай арьсандаа биеийн саванг хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөөг хүргэе.

Хэт хүчиллэг найрлагатай савангаас татгалзах.
Спиртийн агууламж өндөртэй биеийн саванг сонгохоос татгалзах хэрэгтэй.Амин хүчил болон глюкозид найрлага түлхүү орсон саванг сонгож хэрэглэх нь зөв байдаг байна.

Чийгшүүлэх найрлагатай.
Сүүлийн үед ургамлын гаралтай церамид орсон , хуурай арьсанд зориулагдсан биеийн саванг их худалдаалагдаж байгаа.

Энэ мэт чийгшүүлэх үйлчилгээ өндөр орсон биеийн саванг сонгож хэрэглэх хэрэгтэй юм.

Хөөсрөх чанар сайтайг сонгож хэрэглэх
Арьсанд гэмтэл бага учруулахын тулд бие угаах саван, шингэн нь маш сайн хөөсөрдөг байх нь чухал юм.

Нарийн ширхэгт , маш сайн хөөсрөх саванг сонгож хэрэглээрэй.

Хуурай арьстай хүмүүс ванн-д орохдоо анхаарах зүйл

Хуурай арьсанд зориулагдсан саван гэж сонгосон ч арьс хэт хуурайшисан хэвээр байх хандлагатай байдаг. Энэ нь угаах арга, усанд орсны дараах буруу зуршлаас шалтгаалсан байдаг.

1. Хэт халуун уснаас татгалзах

Хэт халуун ванн, шүршүүрт орох нь арьсны чийглэг ялгаралтыг ихэсгэж арьсыг хуурайшуулах шалтгаан болдог.

Халуун ус нь 38-39 градуст байвал хамгийн зөв тохиромжтой.

Мөн хэт удаан халуун ванн-д хэвтэх нь арьсны бүтцийн хэвийн байдлыг алдагдуулж чийглэг ялгаралтыг бууруулдаг.

Халуун ванн-д хэвтэх хугацаа 20 минутаас хэтрүүлэхгүй байвал зохилтой.

2. Арьсаа үрж угаахаас татгалз.

Бие угаах зүлгүүр, алчуур хэрэглэж угаах нь өнгөн хөрсийг гэмтээх талтай байдаг.

Маш сайн хөөсөрдөг биеийн саванг хэрэглэж алгаараа зөөлөн иллэг хийж угаах нь сайн байдаг. Ингэснээр бохирдлыг ч гэсэн амархан арилгаж чадна. Гар хүрэхгүй байгаа газраа бол зөөлөн, даавуун материалтай алчуурыг сонгож хэрэглээрэй.

3. Өөхөн давхарга нимгэн арьсаар савандаж угаахыг давтамжийг цөөрүүлэх

Өөхний эд нимгэн давхаргатай хэсэг бол хөл гар , нурууны эргэн тойрон, хүзүү хэсгээр байдаг. Өдөр бүр биеийн савандаж үрж угаах шаардлагагүй байдаг. Арьс хэт хуурайшаад байгаа бол биеийн шингэн саванг долоо хоногт 2-3 удаа л хэрэглэж байх хэрэгтэй.

Сайтар хөөсрүүлж байгаад угаасны дараа бүлээн усаар хөөсөө арилгахад л болно.

4. Унтахын өмнө халуун ванн-д хэвтэнгээ биеэ савандаж угаахаас татгалз. 

Яаж арьсанд гэмтэл учруулахгүйгээр биеэ угаасан ч гэсэн арьсы чийгшил багасаж байдаг.

Халуун ванн-д хэвтэж байхдаа  биеэ савандаж угаах нь арьсыг хэт хуурайшуулах нөлөөтэй учраас халуун ванн-д хэвтэхээс өмнө шүршүүрт биеэ угааж байхыг зөвлөж байна.

5. Халуун ванн-с гарсаны дараа аль болох хурдан чийгшүүлэх эссэнс, чийгшүүлэх тосыг түрхэж байх .

Халуун усанд орсны дараа арьсны хамгаалах давхаргын үйл ажиллагаа муудсанаас бол арьс гэмтэх нь амархан байдаг. Арьсны гүний давхаргын чийгшил алдагддаг.

Тиймээс халуун усанд орсны дараа зөөлөн алчуураар арчиж биеийн лосьон , чийгшүүлэгч тосыг хурдан хэрэглэж эмзэгшсэн байгаа арьсыг хамгаалах хэрэгтэй юм.

Ажлаа тараад халуун ванн-д хэвтэх нь алжаал ядаргааг сайн тайлж амралт болох ч хуурай, эмзэг арьсанд маш сөрөг нөлөө үзүүлдэг учраас хуурай арьсанд зориулагдсан  биеийн саванг сонгож  , арьсанд гэмтэл бага учруулах талдаа анхаарах хэрэгтэй.