05.19

Т.Баясгаланд өнөөг хүртэл сайн уран бүтээлийн санал ирээгүй юу

Анх МУГЖ С.Жавхлантай  хамтран дуулж олонд танигдсан нэгэн бол МУГЖ Т.Баясгалан. Гэсэн хэдий ч МУГЖ цолоор шагнуулснаасаа хойш уран бүтээлээ орхисон гэж болно. Учир нь тэрбээр УИХ-ын гишүүн асан, Кёкюшүзан Д.Батбаяртай гэрлэж, хүүхдийг нь төрүүлснээр гэрийн эзэгтэйн амьдрал сонгосон.

Тэгвэл дуучин бүсгүй 2012 онд нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Өмнө би сайн уран бүтээлүүд дуулж байсан. Тийм болохоор сайн уран бүтээлийн санал хүлээж байна. Сайн дуу ирвэл дуулахад бэлэн” хэмээн ярьсан байдаг. Гэсэн ч өнөөдрийг хүртэлх хугацаанд МУГЖ Т.Баясгалан шинэ уран бүтээл гаргасангүй. Тэгэхээр түүнд өнөөг хүртэл сайн уран бүтээлийн санал ирээгүй бололтой. Эсвэл нэгэнт буусан тайзнаа дахин гарахыг хүссэнгүй юу гэдгийг өөрөө л мэдэх биз ээ.

С.ЗАЯА