05.11

“Өхөөрдөм гоёо – 2018” Монгол туургатан хүүхэд багачуудын загварын их наадам болно

Монгол туургатан болох Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол, Дээд Монгол зэрэг Монгол угсаатнуудын дунд “Өхөөрдөм гоёо-2018” Монгол туургатан хүүхэд багачуудын загварын их наадмыг зохион байгуулагдана.
Энэхүү анхдугаар их наадам нь энэ сарын 20-22 өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд болно. Уг наадамд хүүхдийн хувцас үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд болон Монгол туургатны 5-15 насны охид, хөвгүүд оролцох боломжтой. Шагналын сан өндөр бөгөөд шалгарсан хүүхэд багачууд олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнд оролцоно. Мөн ДМУЭҮН-ээс зохион байгуулагдах аливаа арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцон хамтран ажиллах үүд хаалга нээгдэх юм байна.