Ерөнхийдөө урьд жилүүдийнхийг бодвол энэ жилийн хавар хуурайшилт ихтэй, цаг агаар тогтворгүй, салхи шуургатай байгаа билээ. Тиймээс ой хээрийн болон ахуйн түймэр гарах нь элбэг байгаа талаар ОБЕГ-аас анхааруулж байна.
Тухайлбал, өчигдөр орой Богд хан уулын Богны ам гэдэг газар түймэр гарсан байна. Нутгийн иргэд, онцгой байдлын газрын аврах гал унтраах албаны хүмүүс шуурхай ажиллаж, газар авахаас нь өмнө унтраасан аж.
Одоогийн байдлаар түймэр ямар шалтгаанаар гарсан болохыг мэргэжлийн байгууллага шалгаж байгаа аж. Мөн хөдөө хээр аялал зугаалгаар явахдаа түлсэн гал, татсан тамхины ишийг бүрэн унтрааж, хориглосон хугацаанд ууланд аялахгүй байхыг БОНХАЖЯ болон ОБЕГ-аас анхааруулж байна.