05.19

Ухаалаг утас зохион бүтээжээ

Өмнөд Солонгосын “Samsung” компани “Galaxy Blade” дэлхийн хамгийн анхны ухаалаг хутгыг танилцууллаа. Энэхүү ухаалаг хутганд “Galaxy S6” гар утасны загвар бүхий “Android” үйлдлийн систем, “Touch-Wiz” интерфэйс, нягтаршил сайтай камер суурилуулжээ. Ингэснээр хийсэн хоол ныхоо зургийг нь аль ч өнцгөөс авах боломжтой юм. Уг хутгыг “Samsung”-ийн ухаалаг гар утастай холбож гэрэл зураг, мэдээллийг дамжуулах аж. Ухаалаг хутганы их биеийг шаазангаар хийж алмаазаар бүрсэн байна. Харин бариулыг нь төмөр, модоор хийжээ. “Blade” хутга “Samsung Knox” технологитой учраас хуруугаа ирэнд хэт ойртуулсан тохиолдолд урьдчилан сэргийлэх механизм хутганы ирийг автоматаар багасгадаг байна. Мөн халдварын эсрэг микроб илрүүлэх дохиололтой зэрэг ухаалаг хутганы давуу талыг samsungtomorrow.com сайтад дурджээ. “Galaxy Blade” хутга усны хамгаалалттайгаас гадна санах ойтой аж. Тус компанийн удирдлагууд “Galaxy Blade” хутга смарт технологийн салбарт шинэ дэвшил авчирлаа хэмээн үзэж буйгаа танилцуулгын үеэр онцолсон байна. Мөн шинэ үеийн гал тогооны төгс хэрэгсэл гэдгийг тодотгосон юм. Уг хутганы үнийг худалдаанд гарсан өдөр нь олон нийтэд зарлах аж.

Д.Болд