05.14

Хайрын хөшөө босголоо


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Төрийн хошой шагналт, зууны манлай "Тунгалаг тамир" романы зохиолч Ч.Лодойдамба,  түүний гэргий Монгол Улсын ардын жүжигчин, Монголын Саран ээж Ч.Долгорсүрэн агсан нарын  гэрэлт хайрын хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо. Хөшөө нээхэд урлаг соёлын зүтгэлтнүүд ирсний дотор хамгийн хүндтэй нь зохиолчийн “Тунгалаг тамир” романаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Доржпалам агсны бүтээсэн “Тунгалаг тамир” гурван ангит киноны Эрдэнийн дүрд тоглосон Монгол Улсын  гавьяат жүжигчин Н.Баатар, Дулмаагийн дүрд тоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал нар байлаа.