05.19

Агаараас цахилгаан гаргаж авах iPhone утасны цэнэглэгч гэр

Уг гайхалтай шинэ санаа нь iPhone-ийн гэр дээр суурилуулагджээ. Богино долгионы энергийг ашиглаж болохуйц цахилгаан болгож үүсгэх энэхүү шинэ технологийг “Rectinnae” гэх бөгөөд дуусч байгаа зайг 30 хувь хүртэл цэнэглэх боломжтой юм байна. Өчүүхэн цахилгаан ашиглах энэхүү тоног төхөөрөмжийг Nikola Lab болон Охаягийн Улсын их сургууль хамтран зохион бүтээжээ. Хамтрагчид төлөвлөгөөний эхний үе шатыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Kickstarter-аас санхүүжилт хүсч байгаа аж. Тэдний санал болгож байгаа үнэ нь 99 орчим ам.доллар, дээрээс нь төсөл санхүүжүүлэгчийн үнэ нэмэгдэх нь мэдээж. Агаараас цахилгаан гаргаж авах iPhone утасны цэнэглэгч гэр 1 Энэхүү төслөөр цахилгаан үүсгэх тухай л ярьж байгаа, бүр агаараас цахилгаан бий болгох тухай ярьж байгаа. Wi-fi, Bluetooth, 4G интернет зэргийг ашиглахад радио долгион агаарт илгээн цахилгааны дэмий үрж байгааг энэхүү цэнэглэгч хураан авч цахилгаан бий болгож байгаа юм. Төслийг санаачлагч Nikola Labs-ын Bob Lee-гийн мэдэгдсэнээр, эдгээр радио долгионы энергийн 90 хувь нь агаарт ашиглагдахгүй дэмий үрэгддэг. Энэ агаарт дэмий үрэгдэж байгаа багахан хэсгийг л энэхүү цэнэглэгч ашиглах юм. Хиймэл гэртэй, RF цуглуулах антентай, долгион хэмжигч болон RF-ийг DC болгох хувиргагчтай. Гэсэн хэдий ч утасны сул долгионы талаар ямар нэгэн мэдээлэл одоогоор хийгээгүй байна. Агаараас цахилгаан гаргаж авах iPhone утасны цэнэглэгч гэр 3 Энэхүү төсөл хэрэгжээд хэрэглэгчийн гар дээр бодит зүйл болон очвол зөөврийн цэнэглэгчийн хувьд томоохон хувьсал болох нь тодорхой. Сенсор, эсвэл эмнэлгийн алсын системүүд энэхүү цэнэглэгчийг нэвтрүүлэх боломжтой. Гайхалтай ШБОС биш гэж үү?