05.15

26 хувьцаат компанийн 1,046,717 ширхэг хувьцаа арилжигдлаа


Хөрөнгийн бирж дээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 1,046,717 ширхэг хувьцаа арилжигдлаа. Үүнээс 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" (ACL+15.00%) болон "Бөөний Худалдаа" (BHL+9.03) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремекон" (RMC-14.91)  болон "Бэрх Уул" (BEU-12.05%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,122.36 нэгж болж 0.68 хувиар унасан бол зах зээлийн үнэлгээ 2,354,653,792,553 төгрөг боллоо.