05.15

Аз жаргалын амтыг яг одоо хүртмээр байна

Puujee Ineemseglel хуудаснаас
Амьдрал минь хором хормоор урагшилж
Алдрай нас минь агшин агшингаар урсаж байна
Чиний харцанд торж учирлын танго бүжээд
Чинхүү хайрын илчинд намрын мод шиг дүнхиймээр байна

Зуурдхан учирлын зугаа биш...бидний энэ нас
Зурвасхан асах галтай гайхалтай үе...яг энэ үе
Агшин бүрийг алдалгүй... амьдралын танго бүжээд
Аз жаргалын амтыг яг одоо хүртмээр байна

Намайг төөнөсөн харц бүхэнрүү намжирдаж
Наалинхай царайлж худлаа дүр эсгэхгүй ээ
Үүрдийн хайрынхаа өмнө...зүрхний тангоог бүжээд
Үнэнч амьдралын төлөө шатаж асаж бадмалмаар байна...