Нэрт дуучин Крис Браун охиноо олонд танилцууллаа. Тэрбээр Лас Вегас хотноо зохион байгуулагдсан Billboard music awards-2015 наадамд охин Роялтигийнхоо хамтаар оролцсон байна.
Өнгөрөгч гуравдугаар сард Крис модель Ниа гэх бүсгүй түүний хүүхдийг тээж төрүүлсэнийг ил болгосон. Крис өнгөрсөн сарын эхээр охиныхоо зургийг өөрийн инстаграмм хуудастаа нийтэлж, дараа нь охиныхоо бичлэг зураг зэргийг ээлж дараалан нийтлэх болсон юм.
Харин энэ удаа хөгжмийн ертөнцийн томоохон наадамд охиноо дагуулан ирж, олонд танилцууллаа. Роялти охин цагаан өнгийн хүрэм өмсөж, Timberland брэндийн хувцсаар гангарсан байсан гэнэ.
