05.23

Сахиус минь намайг өршөө...

Сахиус минь намайг өршөө...
Сар нар одонд чинь шүтдэг ч ач буяныг нь магтаагүйд...
Салхи бороо шуурганд нь давалгаалдаг ч сайхныг нь дуулаагүйд...
Санаа алдан гуниглаж бөөн гомдол хүүрнэчихээд Сайхан өглөг өгөөгүйд...сахиус нар минь намайгаа өршөө...

Замбуулинд намайг илгээхдээ тамгаа дараад явуулсаныг чинь...
Заяа буяныг минь даатгаж тэнгэрийн шившлэгтэй илгээсэнийг чинь...
Мунхаг сэтгэлийн мугуйдаар өлсгөж цагааж явсаныг минь...
Мундаг дээд өвгөд минь өршөөж уучилж хэлтэрүүлээрэй...

Талын хөх ууланд чинь дээж өргөж сүслээгүйд...
Тахил өдөн тэргүүнийг чинь нэг ч удаа амьлуулаагүйд...
Зүүдээр аргадан хурайлхад чинь ганц ч болов анзаараагүйд...
Зүүсгэл өмсгөл юугий чинь галаар ариулан хурайлаагүйд...өршөө үрээн өршөө

Puujee Ineemseglel