Дундговь аймгийн Мандалговь хотноо "Говийн бүс"-н аварга шалгаруулах үндэсний бөхийн тойргийн барилдаан амжилттай болж өндөрлөжээ.
Энэхүү барилдаанд Булган сумын харъяат МУ-н начин Б. Сумъяа дасгалжуулагчтай "Говийн хүчтэн" дэвжээ багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ.
Тойргийн барилдаанд хувийн дүнгээр:
• Баяндалай сумын харъяат аймгийн начин Т. Төгсдөлгөөн II-р байр
• Мандал-овоо сумын харъяат аймгийн начин Л. Отгончулуун IV-р байр
• Номгон сумын харъяат аймгийн харцага М. Адъяахүү V-р байр
• Булган сумын харъяат сумын заан Б. Хосбаяр VI-р байр
• Сэврэй сумын харъяат аймгийн харцага Б. Амар-амгалан VIII-р байрт тус тус шалгарчээ.
Тэмцээний хаалтанд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд Ханхонгор сумын харъяат МУ-н начин Ц. Одбаяр түрүүлж Дундговь аймгийн Луус сумын харъяат аймгийн харцага Ч. Цогтбаатар үзүүрлэжээ.
Их шөвөгт Дорноговь аймгийн Айраг сумын харъяат аймгийн заан Д. Бямбадорж, Өмнөговь аймгийн Булган сумын харъяат сумын заан Д. Хосбаяр нар шалгарчээ.
Говийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Говийн хүчтэн дэвжээний бөхчүүддээ халуун баяр хүргэе.