05.19

Хилийнхний нэмэгдэл цалинг Засгийн газар хариуцна

Энэ нэгдүгээр сард төсвийн орлогын нөхцөл байдлыг харгалзан 2015 онд Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтыг долоо хоногийн бүх өдөр, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулахаар шийдвэрлэсэн. Хилийн дөрвөн байгууллага болох ИХШХЕГ, ХХЕГ, ГЕГ, МХЕГ нь орон тоогоо нэмэгдүүлэхгүйгээр одоо ажиллаж байгаа албан хаагчдаа Баянхошууны хилийн боомтод бямба, ням гариг, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулж байгаа.

Гэвч эдгээр байгууллагын 2015 оны батлагдсан төсөвт албан хаагчдад олгох нэмэгдүүлсэн цалингийн төсөв тусгагдаагүй байгаа аж. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 2015 онд шаардагдах нэмэгдүүлсэн цалин хөлсний зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрчээ.