Аливаад яаран дүгнэлт хийж эргээд харахад засаж боломгүй нөхцөлийг бүү үүсгэж байгаасай бүсгүйчүүл минь...
Урлагын сургуулийн 2 хос байж. Биe биeндээ маш их хайртай . Тэдний дунд нууц гэж байдаггүй тэд байгаа бүхнээрээ нэгнийгээ хайралдаг байлаа.Ирээдүйгээ төлөвлөн бүр хэдэн хүүхэдтэй болохоо ч ярилцдаг байлаа. Ам мурийсан тохиолдол байсангүй ээ тэдэнд. Үнэхээр их хайрладаг өдөр бүр нэгэндээ дурладаг байлаа...
Залуу алдартай загвар зохион бүтээгч болох мөрөөдлөө даган алс холын харь оронд 5жил суралцахаар явах болов. Хайртай бүсгүйгээ тэврээд салах ёс хийж байхдаа очсон өдрөөсөө хойш би чамдаа сар болгоны сүүлийн өдөр илгээмж явуулж байх болно. Түүн дотор миний чамдаа зориулж урласан шагай шүргэм урт даашинзнууд байх болно . Хэрэв илгээмж ирэх болгонд урт даашинз байвал би чамдаа хайртай хэвээр чи минь намайг хүлээгээрэй гэсэн үг шүү. Аа харин хэзээ нэг өдөр богинохон даашинз гарч ирвэл чи намайг хүлээсний хэрэггүй миний сэтгэл хөрсөн байна гэж ойлгоод амьдралаа бодоорой .... гэж захиад явж оджээ. Үүнээс хойш 3 жил болоход залуу ч сар бүр газар шүргэм урт даашинз илгээсээр бүсгүй ч хайртыгаа үнэнчээр хүлээсээр... Нэгэн өдөр ээлжит илгээмж ирж бүсгүй яаран задлаад гаргаад иртэл гуя дагасан богинохон даашинз байх нь тэр.
Гомдож цөхөрсөн бүсгүй олон хоног уйлж хоносны эцэст өөрийг нь орхисон хайртыгаа мартахаар шийдэж хэлсэн ёсоор нь амьдралаа бодон өөр хотод нүүж ирэн шинэ ажилд орж бүгдийг шинээр эхэллээ. Цаг хугацааны эрхээр асаж байсан хайр мөхөж дурсамж болон бүдгэрч бүсгүй нэгэн сайхан залуутай танилцаж удалгүй хуримаа хийлээ. Тэдний дундаас үзэсгэлэн төгөлдөр охин мэндэлж 16 нас хүрж гэнэ. 16 настай үзэсгэлэнт охин төгсөлтийн баяртаа өмсөх даашинз ээжээсээ гуйжээ. Ээж нь олоон жилийн тэртээ анхныхаа хайртын илгээдэг байсан бүх даашинзыг онгойлгож үзүүлээд эндээс сонгоод авдаа миний охин гэхэд охин нь шууд л хамгийн сүүлд ирсэн богинохон даашинзийг заажээ. Ээж нь нууцхан санаа алдан тэр богино даашинзыг хайрцагнаас нь гаргаж олон жилийн тоос буртгийн гөвөхөөр нэгхэн сэгсэртэл даашинзны хормой тавигдан газар шүргэм урт болох нь тэр.
Тэртээ олон жилийн өмнө залуу хэлсэн үгэндээ эзэн болж бүсгүйгээ хайралсаар байсан ба хайртдаа арай илүү сонин өвөрмөц бэлэг барьхаар шийдэж сэгсэрхэд хормой нь тавигддаг даашинз хийж илгээсэн байсан гэдэг...