05.19

Өмнөд Африкийг гурван настай DJ байлдан дагуулж байна

Сүүлийн үед шинэхэн супер од хүү Өмнөд Африкийн иргэдийн байлдан дагуулах болжээ. Хүүгийн нэрийг Оратилуе Хлонгуане гэдэг. Харин уран бүтээлийн нэр нь Арч Жуниор.

Тэрбээр эдүгээ гуравхан настай. Гэсэн ч DJ хийж, аль хэдийнэ сая сая шүтэн  бишрэгчтэй болжээ. Хэд гуравхан үг хэлж чаддаг энэ хүү бие жижиг ч бэлчээр том нэгэн аж.

Түүний уран бүтээлүүд орон нутгийн радиогоор хүртэл цацагдаж, орон даяар хүрч, тэр хэрээрээ алдаршжээ. BBC агентлагийн сурвалжлах хэсэг хүүгийн гэр бүлд зочлон нэг өдрийг өнгөрүүлж, доорх бичлэгийг хийжээ. Өмнөд Африкийн шинэхэн одтой танилцана уу.