06.08

Нэг л сайхан сэтгэл гэгэлзээд байх чинь ээ

Нэг л сайхан сэтгэл гэгэлзээд байх чинь ээ...

Нээрээ би чинь хөөрхөн юм гэж үү?...
Зүрх догдлож баясалаар цалгиад ирэх чинь ээ...
Зүгээр л би... гоё итгэлээр сүлрээд байна уу даа

Дуулмаар бүжмээр болж хөл минь хөнгөрөөд байх чинь ээ...
Дурлал ирчихээд жаргалд даллаад байна уу даа...
Дулаахан харцанд өөрөө гинжлэгдээд инээчих юм аа...
Дусал мэлмэрүүлж цэнгэлд хөтлөөд л байна уу даа...

Шөнжин зүүдэлсэн зүүд минь зөнтэй юм шиг санагдаад...
Шүлэг хөврүүлж онгодоор намайг хурайлдаад...
Гоё ганган үгс судсаар минь жирэлзэн урсаж уясаж цалгиад...
Голын тохойд урсгал чагнан бөмбөрмөөр болох юм...Би арай дурлачихаагүй л байгаадаа

Puujee Ineemseglel