06.12

“Мисс Монголиа 2018” титмийн эзэн тодорно

“Мисс монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа” тэмцээний шилдэг 19 оролцогчдоос шилдгийн шилдгүүд буюу титмийн эзэд энэ сарын 11-нд тодрох нь ээ. Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс охид, бүсгүйчүүд бүртгүүлэн оролцсоноос уламжлал ёсоор шилдэг 19 оролцогч шалгаран үлдсэн бөгөөд өнгөрсөн сар гаруй нь хугацаанд “Мисс оюунлаг”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс бикини”, “Мисс модель” “Мисс фото” зэрэг шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагджээ. “Mисс монголиа 2018” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Mисс монголиа” холбоо, “SBN” телевиз, дэмжигч байгууллагаар Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо ажиллаж байгаа ажээ.