06.13

Өнөөдөр болох үйл явдлууд


11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Хааны эрэлд-2018” хээрийн сургуулийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Биеийн тамир, спортын газарт К2 уулын авиралтаа эхлүүлэх гэж буй гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаад Төрийн далбаа гардуулах ёслол болно.

 
14.00 цагт МҮХАҮТ-д Монголын маркетингийн холбооноос жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна.

Төрийн ордонд 09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.