06.13

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргах санал гаргав

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлжээ. Улмаар уг саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох аж.  АТГ-аас тэднийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм.