06.13

Данийн жүжигчин бүсгүй хуримын гоёлоороо торон даашинз, сүлжмэл малгай сонгов

Данийн жүжигчин, загвар өмсөгч Эмма Лет "Jacquemus" брэндийн аварга том сүлжмэл малгайг хуримын гоёлоороо сонгож, бүсгүйчүүдийн дунд тренд болгож чадлаа. Тэрбээр "Хуримын ёслол олны нүдэн дээр болж өнгөрдөг хирнээ хосуудын хувьд маш нандин, нууцлаг байх ёстой зүйл. Ийм ч учраас би өөрийгөө халхлахын зэрэгцээ олон хүнтэй баяраа хуваалцахыг хүссэн" хэмээн хуримын гоёлоор сонгосон малгайныхаа талаар жүжигчин бүсгүй тайлбарлажээ.  Эмма Лет аварга том сүлжмэл малгайнаас гадна нэвт гэрэлтсэн торон даашинз сонгосон байна. Жүжигчин, загвар өмсөгч бүсгүйн хуримын зургийг "Jacquemus" брэнд "Instagram" хуудаснаа нийтэлснээр тус малгай бүсгүйчүүдийн дунд тренд болжээ.