06.18

Брэт Питт, Анжелина Жоли нарын салалт шүүхээр шийдвэрлэгджээ

Холливудын алдарт гэр бүлэн асан Брэт Питт, Анжелина Жоли нарын салалт шүүхээр шийдвэрлэгджээ. Шүүхийн шийдвэрээс хэвлэлийнхэн Анжелина Жоли хүүхдүүдээ асран хамгаалах эрхийг алдаж болзошгүй талаарх мэдээллийг онцолж байна. Тодруулбал, Анжелина Жоли зургаан хүүхдээ тэдний эцэг Брэд Питтэй илүү олон цагаар уулзуулах үүрэг хүлээжээ. Түүнчлэн Анжелина Жолигоос зургаан хүүхдийн гар утасны дугаарыг Брэд Питтэд өгч, хүссэн цагтаа хоорондоо саадгүй харилцах боломжийг нь бүрдүүлэх бөгөөд тэдний хоорондоо бичсэн зурвасыг унших, яриаг нь ямар нэгэн байдлаар хянах эрхгүй гэнэ. Хамгийн гол Анжелина Жоли шүүхээс тавьсан энэхүү шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд хүүхдүүдийнхээ гол асран хамгаалагчийн эрхийг алдаж болзошгүй аж. Хэрэв бага насны хүүхдүүд эцэгтэйгээ холбоогүй хэвээр байвал нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдний Жолитой хамт байх хугацааг багасгаж, шүүхийн шийдвэрийн дагуу гол асран хамгаалагчийн үүрэг Брэд Питтэд шилжих гэнэ.