06.29

Одноо моно жүжгийн олон улсын уралдаанаас шагнал хүртлээ

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Одончимэг буюу Одноо олон улсын моно жүжгийн уралдаанд амжилттай оролцжээ. Тодруулбал, Косова улсад зохион байгуулагдсан моно жүжгийн олон улсын фестивальд тэрбээр амжилттай оролцоод иржээ. Энэ тухайд Одноо "За цаадах чинь явсан хэргээ бүтээгээд амжилттай оролцсон шүү. Гэгээн Муза академи мөн УДЭТ-ын хамт олондоо бас надад сэтгэлийн дэм өгч, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Моно жүжиг мандтугай" гэжээ.