06.29

Хөлийн өсгий хагарахыг хэрхэн эмчлэх вэ


Өсгий нь хагарсан хөл таатай харагддаггүй. Хуурайшиж, ан цав гарч, хар судал татуулсан, эвэршсэн өсгийтэй хүнийг хараад та арчаагүй, өөртөө анхаарал тавьдаггүй нэгэн гэж боддог биз ээ. Нэг талаар энэ нь үнэний ортой боловч мэргэжлийнхэн хүний хөлийн өсгий хагарах нь голдуу витамин болон эрдэс бодисын дутагдал, бодисын солилцооны өөрчлөлт, чихрийн шижин, эсвэл хэт хуурайшсанаас болж хагардаг гэж үздэг байна. Эдгээр хувилбаруудын аль нь ч тохирохгүй байгаа бол өлмийдөө анхаарлаа хандуулж эмчлэхээс өөр аргагүй хэмээжээ.

Юуны өмнө гоо сайханч нар хөлийн өсгий хагараад байгаа шалтгааныг илрүүлж, эмчлэх хэрэгтэйг зөвлөж байна. Хуурайшиж, ан цав гарсан, зузаарч эвэршсэн өсгий улайж, загатнах зовиур өгч, үрэвсэх тохиолдол ч бий. Та цаг алдалгүй тохирох арга хэмжээг авснаар өвдөлт зовиураас урьдчилан сэргийлж чадна гэж http://www.healthyfoodhouse.com цахим хуудаст мэдээллэжээ.

Өсгий хагарахад агаарын хуурайшилт, эрүүл бус хооллолт, бариу гутал өмсөх, хөгшрөлт, хатуу шалан дээр удаан зогсох зэрэг нөлөөлдөг байна. Түүнчлэн экзем, хайрст үлд, эсвэл чихрийн шижин, бамбай булчирхайн өвчин зэрэг арьсны эмгэгийн үр дүн байж болох аж.


Уншигч танаа өсгий хагарсан тохиолдолд ашиглах энгийн аргыг толилуулж байна. 

Бэлтгэх арга: 10 ширхэг аспирин (ацетилсалицилын хүчил), эсвэл andol (ацетаминофен)-ын шахмалыг няцалж нунтаглаад, дээр нь 70 градусын спирт /архи/ 250 мл-ийг хийж холин 1-2 хонуулна. Дараа нь сайтар сэгсэрч, бэлдсэн хөвөн эсвэл самбайгаа норгоно. Өсгийний хагарсан хэсэгт бэлдмэл бүхий нойтон хөвөн (эсвэл самбай)-гөө тавиад, оймс өмсөнө. Шөнийн турш байлгана. Өглөө нь маскаа авч хөлөө усаар угаана. Дараа нь глицерин, эсвэл илүү сайн үр дүн өгөх тос түрхээрэй. Мөн хөлдөө тохирсон скраб хэрэглэж зөөлрүүлж болно. Энэхүү аргыг 10 өдөр алгасалгүй хийснээр та өсгий хагарах зовиураас ангижирна.