Бүгд Найрамдах Намаас сонгогдсон дарга, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намаас сонгогдсон дарга, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн байна. Улмаар энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.