"Яг түүн шиг" шоуны хоёрдугаар улирлын оролцогч дуучин Наки буюу Б.Нацагдорж орчин үеийн боловсон залуугаар тодроод байгаа гэнэ шүү. Учир нь тэрбээр шоуны эхний дугаарт ялалт байгуулсан бөгөөд найман дугаарын турш хэд хэдэн удаа түрүүлэх боломж байсан ч оноогоо өрсөлдөгчдөө өгсөн нь олон нийтээс ихэд магтаал сонсоход хүргэсэн юм. Харин түүний найзууд Накиг зөвхөн энэ шоунд төдийгүй амьдрал дээр ч боловсон залуу хэмээн тодорхойлсон. Дашрамд сонирхуулахад, Наки МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, продюсер Б.Ангирмаа, “Камертон”, “Киви”, “Гурван охин” хамтлаг, Төрийн шагналт, дуучин Д.Болд гээд олон уран бүтээлчийн хит дуунуудын аяыг зохиож, хөгжмийн найруулгыг нь хийсэн чадварлаг хөгжмийн зохиолч. Тиймдээ ч шоуны наймдугаар дугаарт МУГЖ Т.Ариунааг дуурайхдаа өөрийн зохиосон "Cosmic" дууг нь дуулсан юм.