07.02

ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө үе шаттай нэмэгдүүлсээр байна

Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн банк бус санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлж, чадавхжуулах бодлогын хэрэгжилт жигд байна. Бид сар тутам хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудыг зарлан мэдээлж буй билээ.
Байгууллагуудын бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ зэрэг суурь үзүүлэлтүүдэд өөрчлөлт орох тохиолдлыг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу Хороо хянаж, зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэн, албан ёсны бүртгэлийг өөрчилдөг. Эдгээр шийдвэрийг Хорооны даргын тушаалаар албажуулан, тухай бүр гаргадаг тул ийнхүү сар тутам нэгтгэн мэдээлж байна.

Өнгөрөгч зургадугаар сард нийт 26 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт оруулсны 22 нь хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмжээ. Гурван ББСБ шинэ салбаруудаа нээсэн бол нэг байгууллага оноосон нэрээ өөрчилсөн байна.

Жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү