07.06

Даатгалын төлөөлөгчийн шалгалтанд 37 иргэн тэнцлээ

Санхүүгийн зохицуулах хороо Монголын даатгалын холбоо (МДХ)-той байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний хүрээнд даатгалын төлөөлөгч нарт зориулсан сургалт зохион байгуулж, эрх олгох шалгалтыг өнөөдөр авлаа. Даатгалын төлөөлөгчийн сургалтад нийт 154 хүн хамрагдсанаас шалгалтад 119 иргэн оролцож 37 нь тэнцсэн байна.

Шалгалтын дүнг хүснэгтээр танилцуулж байна.

Даатгалын төлөөлөгчийн шалгалтын дүнг ЭНД дарж үзнэ үү