07.18

ХСҮТ-ийн цахилгааны эх үүсвэрийн орчимд хөрсний суулт, цөмрөлт үүсчээ

Нийслэлд түр зуурын усархаг бороо орж, нам дор цэгүүдээр ус тогтон үерлээд байна. Их хэмжээний аадар бороо орсны улмаас Хавдар Судлалын Үндэсний төв /ХСҮТ/-ийн цахилгааны эх үүсвэрийн орчимд хөрсний суулт, цөмрөлт үүсч тухайн хэсгийн зорчих хэсгийг түр хугацаагаар хязгаарлалаа.

Хотын Ерөнхий менежер газар дээр нь ажиллаж заавар чиглэл өгч хуримтлагдсан усыг соруулах арга хэмжээг Геодези усны барилга байгууламжийн газар /ГУББГ/-т үүрэг болгон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Усархаг бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орохыг ЦУОШГ-аас мэдээлж байгаа. Тиймээс иргэд та бүхэн үерийн аюулаас урьдчилан сэрэмжлэхийг анхааруулж байна.