Эрчүүдэд зориулагдсан Maxim сэтгүүлийн редакци оны хамгийн дур булаам эмэгтэйг тодруулсан байна. Тэр эмэгтэйгээр Тэйлор Свифт тодорчээ. Харин Google-ийн хэрэглэгчид үүнтэй санал нэгдэхгүй байгаа бөгөөд дур булаам байдал гэдэг нь авьяастай огт холбоогүй, харин юун түрүүнд үзэсгэлэнт байдлын илэрхийлэл гэж үзэв. Тус сүлжээг хэрэглэгчид Холливудын оддоос хэн нь хамгийн үзэсгэлэнтэй вэ гэдгийг тодруулсан байна. Цахим сүлжээг хэрэглэгч олон мянган хүн уг санал асуулгад оролцжээ.
Хэрэглэгчдийн саналд дүн шинжилгээ хийгээд Google хамгийн олон санал авсан 20 бүсгүйг тодруулав. Жагсаалтын нэгдүгээрт Скарлетт Йоханссон бичигдсэн аж. Түүний ард жүжигчин Айшвария Рай орсон бол гуравт олон хүүхдийн эх Анжелина Жоли бичигджээ.
Эхний аравт Райан Гослингийн эхнэр Ева Мендес, Блэйк Лайвли, Пенелопа Круз, Жессика Альба, Ираны жүжигчин Клаудия Линкс, дуучин Рианна, супермодель Жизель Бюндхен нар багтав.
Хамгийн сонирхолтой нь, энэ жагсаалтад топ алдартнуудын нэрнээс гадна эгэл жирийн бүсгүйчүүд ч орсон гэнэ. Чансаан дотор Британийн оюутан бүсгүй Флоренс Колгейтэд зай олджээ. Саяхан түүний нүүрний хэлбэр дэлхийн хамгийн төгс төгөлдөр хэлбэрт тооцогдсон билээ.