07.23

Бейонсе жирэмсэн болсон уу

Дуучин Бейонсег жирэмсэн болсон хэмээн гадны хэвлэлүүд бичиж эхэлжээ. Учир нь түүний гэдэс нэлээд томорсон нь тоглолтынх нь үеэр анзаарагдсан байна. Түүнчлэн дуучин бүсгүй 4-ийн тооны өмнө зургаа авахуулах болсноор фенүүд нь түүнийг дөрөв дэх хүүхдээ тээж байгаа хэмээн таамагласан аж. Өдгөө гурван хүүхдийн эцэг, эх болцгоосон дуучин Жэй Зи, Бейонсе нар шинэ хүнээ угтаж авахаар ийнхүү 4-ийн тоог бэлгэдсэн хэмээн фенүүд нь тодорхойлсон байна.