Хишигням Дуламсүрэн хуудаснаас
Өглөөний нарыг зүрхнийхээ мянган судастай эрчимлэг утсаар холбов, Сэтгэл гийж царай туяарав.
Өөдрөг гэгээн дурсамжаа бодлынхоо үзүүрт нандигнан зүүж өгөв,
Нүд цэлмэж, ухаан саруулсав.
Залуу насны хайр шаталсан цаг хугацааг бусдын аз жаргалд өргөв, Зам минь шулуухан бас гэрэлтэй болов.
Өвсний шүүдэрт хөлөө дүрж газрын хэвлийд үнсүүлэв,
Хийморилог морьдын төвөргөөн зүрхэн дотроос чимээлэв.
Өвгөдийн захиастай нөмөрт уулсынхаа ноён оргилоос тэнгэрийн мэлмийг ширтэв,
Тэнгэр тэвэрч, салхи аргадав.
Тэнгэр, нар, газрыг холбосон тийм их хүч гэдгээ мэдрэх бүрд тэмцэж ялж, Тэмүүлж амьдрах хүслэн зүрхэн дотор буцлах юм.
Тэнгэр, нар, газрын охин гэдгээ санах бүрд азтай жаргалтай,
Хүний тавилангийн алтлаг гэрэл сэтгэлээс задрах юм .
Х.ДУЛАМСҮРЭН