Энэ зун Испанийн "Реал Сосейдад" багаас "Барселона" руу очсон довтлогч Антуан Гризманн Францын хөлбөмбөгийн холбоо үндэсний шигшээ багийнхандаа аварга болсных нь төлөө өөрийнх нь урласан тун этгээд, нүд гялбам бөгжийг худалдаж авч өгөөсэй хэмээн хүсчээ. Гризманн үндэсний шигшээгийн бэлэгдэл бүхий энэхүү бөгжийг уран дархан хөлсөлж Лос-Анжелест хийлгэсэн аж.
Тэрбээр уг бөгжнийхөө загвар зургийг инстаграмдаа оруулаад дор нь “Учир нь, би үнэхээр том багтай болохоор тэдэнд үлэмж том бөгж хэрэгтэй” хэмээн бичжээ. Хэрвээ Францын хөлбөмбөгийн холбоо энэхүү бөгжийг шигшээгийнхэндээ авч өгөхгүй бол тоглогчид өөрсдөдөө зориулан худалдаж авах боломжтой гэнэ.
ОХУ-д болж өндөрлөсөн ДАШТ-д Францын баг Хорватыг 4:2-ын харьцаатайгаар ялахад Гризманн торгуулийн цохилтоор нэг гоолдож, хоёр гоолын дамжуулалт өгсөн билээ.