07.26

”Сахиусан тэнгэр” Карли Клосс сүй тавилаа

"Victoria"s Secret-ийн "сахиусан тэнгэр" Карли Клосс Трампын хүргэн Жаред Кушнерийн дүү Жошуа Кушнертэй зургаан жил болзсоны эцэст сүй тавьжээ. Энэ талаар Карли Клосс "Би үгээр илэрхийлж буйгаасаа ч илүүгээр чамд хайртай. Жош, чи бол миний сайн найз бөгөөд заяаны хань минь. Чамтайгаа хамт үүрд байхыг тэсэн ядан хүлээж байна. "Тийм" гэдэг үгийг сая удаа хэлье" хэмээсэн байна.